Бид таны эрүүл мэндийн байдал болон эмчилгээний үе шатад тохируулан эмнэлзүйн нотолгоонд суурилсан хоол зүйн зөвлөгөөг өгөх болно. NomaDiet нь хорт хавдартай, элэгний өвчлөлтэй, чихрийн шижин болон урьдал үетэй, мөн илүүдэл жинтэй хүмүүст зориулсан, хувь хүнд тохируулсан арга барилаар ажилладаг.
Клиник хоол зүй, тэжээллэгийн зөвлөгөөгөө өгсөн туршлага
Хавдарын үеийн хоол зүй — хорт хавдартай өвчтөнд зориулсан эмнэлзүйн нотолгоонд суурилсан хооллолтын зөвлөгөө
Элэгний өвчлөлийн үеийн хоол зүйн зөвлөгөө — элэгний ажиллагааг дэмжих зориулалттай зөвлөгөө.
Чихрийн шижин, урьдал үе — цусан дахь сахарын түвшинг тогтворжуулахад чиглэсэн зөвлөгөө.
Илүүдэл жин, ерөнхий хоол зүй — жин хянах, зөв хооллох дадал бий болгоход туслах зөвлөгөө.
2024 оноос хойш ажиллаж байна.
Клиник хоол зүйн магистр
Залуу гишүүн
Үүсгэн байгуулагч
Хувь хүн бүрийн эрүүл мэндийн нөхцөл байдалд тохирсон, эрдэм шинжилгээнд суурилсан хоол зүйн зөвлөх үйлчилгээ. Бид доорх дөрвөн төрлийн үйлчилгээг санал болгож байна.
Хорт хавдартай өвчтөнгүүдэд зориулсан эмнэлзүйн нотолгоонд суурилсан хооллолтын болон гуурс, судсан шим тэжээлийн зөвлөгөө.
ДэлгэрэнгүйЭлэгний хавдар, элэг шилжүүлэн суулгуулсан болон бусад элэгний архаг өвчлөлтэй хүмүүст зориулсан хоол зүйн зөвлөгөө.
ДэлгэрэнгүйЧихрийн шижин болон урьдал үетэй холбоотой эрсдэлийг бууруулах, цусан дахь сахарын түвшинг тогтворжуулахад чиглэсэн, хувь хүнд тохирсон хоол зүйн зөвлөгөө.
ДэлгэрэнгүйЖингээ хянах, зөв хооллох дадал бий болгох, эрүүл амьдралын хэв маягт аажмаар шилжихэд чиглэсэн хувь хүнд тохирсон зөвлөгөө.
Дэлгэрэнгүй
NomaDiet-ийг үндэслэгч Оюундарь Амарбат нь Хавдар Судлалын Үндэсний Төвд бүтэн цагаар клиник хоол зүйчээр ажилладаг бөгөөд Монголын анхны үндэсний клиник хоол зүйн удирдамжийг боловсруулахад тэргүүлж оролцсон.
Түүний зорилго бол эмнэлзүйн нотолгоонд суурилсан хоол зүйн зөвлөгөөг хүн бүрт хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэх явдал юм.
Эмчийн тухай дэлгэрэнгүйТа өөрт тохирсон зөвлөгөөний цагийг доорх товчлуур дээр дарж авна уу.
Цаг захиалах