Эмчийн тухай

Оюундарь Амарбат

Мэргэшсэн диетологич · Клиникийн хоол зүйч (MSc, UCL)

Оюундарь нь Их Британийн University College London (UCL)-д Клиник ба Нийгмийн эрүүл мэндийн хоол зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан. Одоогоор Хавдар Судлалын Үндэсний Төвд бүтэн цагаар клиник хоол зүйчээр ажиллаж, хорт хавдартай өвчтөнүүдэд эмнэлзүйн нотолгоо болон эмчийн туршлагад суурилсан хооллолтын зөвлөгөөг өгдөг.

Оюундарь Амарбат ажлын байрандаа
Мэргэжлийн гэрчилгээ

Боловсрол, гишүүнчлэл

  • MSc, Клиник ба Нийгмийн эрүүл мэндийн хоол зүй — Их Британийн University College London (UCL), 2022–2023
  • Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, 2022/2023
  • Registered Associate Nutritionist — Association for Nutrition, UK
  • ESPEN (Европын Клиник Хоол Зүйн Нийгэмлэг)-ийн залуу гишүүн, 2024 оноос
  • Монголын Гуурс болон Судсан Шим Тэжээлийн Нийгэмлэг (MSPEN)-ийг үүсгэн байгуулагч, 2025
  • Хорт хавдартай өвчтөнд зориулсан Монголын анхны үндэсний клиник хоол зүйн удирдамжийг боловсруулахад тэргүүлж ажилласан

Мэргэжлийн туршлага

Клиник хоол зүйч — Хавдар Судлалын Үндэсний Төв

Хорт хавдартай өвчтөнд эмнэлзүйн нотолгоонд суурилсан хооллолтын зөвлөгөө үзүүлж байна (хооллолтын болон гуурсан болон судсан шим тэжээллэгийн зөвлөгөө). Түүнчлэн хавдраас урьдчилан сэргийлэх сургалтыг эрүүл мэндийн ажилтан, иргэд болон оюутнуудад зориулж зохион байгуулдаг.

Судлаач, Судалгааны эмч — Mongolian Health Initiative

New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн, Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн санхүүжилттэй "Сүрьеэгийн эсрэг витамин D" клиник туршилтад оролцож, судалгааны оролцогчдод долоо хоног бүр үзлэг, антропометрийн хэмжилт хийж ажилласан.

Үүсгэн байгуулагч — Монголын Гуурс болон Судсан Шим Тэжээлийн Нийгэмлэг (MSPEN)

Хүнд өвчний улмаас амаар хооллож чадахгүй байгаа хүмүүст хоол тэжээллэгийн тусламж зөвлөгөө өгдөг бөгөөд Монголын анхны хорт хавдрын өвчтөнд зориулсан үндэсний клиник хоол зүйн удирдамжийг боловсруулахад тэргүүлж ажилласан.

"Зөв хооллолт бол эмчилгээний маш чухал нэгэн хэсэг — Бид үүнийг хүн бүрт хүртээмжтэй болгохыг зорьж байна."

— Оюундарь Амарбат

Эмчтэй уулзах цаг захиалах уу?

Та өөрт тохирсон зөвлөгөөний цагийг доорх товчлуур дээр дарж авна уу.

Цаг захиалах