NomaDiet · Хоол зүйн мэргэжлийн зөвлөгөө

Шинжлэх ухаан + Хувь хүнд тохирсон зөвлөгөө

Бид таны эрүүл мэндийн байдал болон эмчилгээний үе шатад тохируулан эмнэлзүйн нотолгоонд суурилсан хоол зүйн зөвлөгөөг өгөх болно. NomaDiet нь хорт хавдартай, элэгний өвчлөлтэй, чихрийн шижин болон урьдал үетэй, мөн илүүдэл жинтэй хүмүүст зориулсан, хувь хүнд тохируулсан арга барилаар ажилладаг.

Оюундарь Амарбат, клиник хоол зүйч
7000+ Клиник хоол зүй, тэжээллэгийн зөвлөгөөний туршлага
Зөвлөгөө авах Цаг захиалах боломжтой
Захиалах
Оюундарь Амарбат
Туршлага

7000+

Клиник хоол зүй, тэжээллэгийн зөвлөгөөгөө өгсөн туршлага

Хавдарын үеийн хоол зүй — хорт хавдартай өвчтөнд зориулсан эмнэлзүйн нотолгоонд суурилсан хооллолтын зөвлөгөө

Элэгний өвчлөлийн үеийн хоол зүйн зөвлөгөө — элэгний ажиллагааг дэмжих зориулалттай зөвлөгөө.

Чихрийн шижин, урьдал үе — цусан дахь сахарын түвшинг тогтворжуулахад чиглэсэн зөвлөгөө.

Илүүдэл жин, ерөнхий хоол зүй — жин хянах, зөв хооллох дадал бий болгоход туслах зөвлөгөө.

Хавдар Судлалын Үндэсний Төвд

2024 оноос хойш ажиллаж байна.

Их Британийн University College London (UCL)

Клиник хоол зүйн магистр

ESPEN (Европын Клиник Хоол Зүйн Нийгэмлэг)

Залуу гишүүн

MSPEN (Монголын Гуурс болон Судсан Шим Тэжээлийн Нийгэмлэг)

Үүсгэн байгуулагч

Бид юунд тусалж чадах вэ?

Хувь хүн бүрийн эрүүл мэндийн нөхцөл байдалд тохирсон, эрдэм шинжилгээнд суурилсан хоол зүйн зөвлөх үйлчилгээ. Бид доорх дөрвөн төрлийн үйлчилгээг санал болгож байна.

Хавдарын үеийн хоол зүйн зөвлөгөө

Хорт хавдартай өвчтөнгүүдэд зориулсан эмнэлзүйн нотолгоонд суурилсан хооллолтын болон гуурс, судсан шим тэжээлийн зөвлөгөө.

Дэлгэрэнгүй

Элэгний өвчлөлийн үеийн хоол зүйн зөвлөгөө

Элэгний хавдар, элэг шилжүүлэн суулгуулсан болон бусад элэгний архаг өвчлөлтэй хүмүүст зориулсан хоол зүйн зөвлөгөө.

Дэлгэрэнгүй

Чихрийн шижин, урьдал үе

Чихрийн шижин болон урьдал үетэй холбоотой эрсдэлийг бууруулах, цусан дахь сахарын түвшинг тогтворжуулахад чиглэсэн, хувь хүнд тохирсон хоол зүйн зөвлөгөө.

Дэлгэрэнгүй

Илүүдэл жин, ерөнхий хоол зүй

Жингээ хянах, зөв хооллох дадал бий болгох, эрүүл амьдралын хэв маягт аажмаар шилжихэд чиглэсэн хувь хүнд тохирсон зөвлөгөө.

Дэлгэрэнгүй
Оюундарь Амарбат ажил дээрээ
Эрхэм зорилго

Олон улсын стандарт, шинжлэх ухаанд суурилсан хоол зүйг Монголд нэвтрүүлэх

NomaDiet-ийг үндэслэгч Оюундарь Амарбат нь Хавдар Судлалын Үндэсний Төвд бүтэн цагаар клиник хоол зүйчээр ажилладаг бөгөөд Монголын анхны үндэсний клиник хоол зүйн удирдамжийг боловсруулахад тэргүүлж оролцсон.

Түүний зорилго бол эмнэлзүйн нотолгоонд суурилсан хоол зүйн зөвлөгөөг хүн бүрт хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэх явдал юм.

Эмчийн тухай дэлгэрэнгүй

Эмчтэй уулзах цаг захиалах уу?

Та өөрт тохирсон зөвлөгөөний цагийг доорх товчлуур дээр дарж авна уу.

Цаг захиалах